Манай дүрс оношилгооны тасагт мэргэжлийн өндөр
ур чадвартай, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
ажилладаг.
- MRI - Philips Achieve 1.5 Tesla
- Компьютерт томографи
- CT - 3D, Philips - Brilliance 64
- Ангиографийн шинжилгээ
- BID - Lane - Philips Integris Allura 9/9
- Дижитал рентген / Samsung Medison - XGEO GV 80V
- Хэт авиа оношилгоо / 3D, 4D - Philips HD 11XE
- Зүрхний хэт авиа
- Элэгний өөхжилт, хатуурлын зэргийг тодорхойлох
- Фиброскан / 502 Touch
- Клиник Лаборатори / Japan - SYSMEX
- Тархины цахилгаан бичлэг
- Тархины судасны хэт авиа
- Ходоод гэдэсний дуран
- Судасны оношилгоо / АВ index
СОРОНЗОН РЕЗОНАНС ТОМОГРАФИ /MRI/
Давуу талууд:
- MRI нь рентген туяа ашигладаггүй учир шинжлүүлэгчдэд аюулгүй, зовиургүй
- Тархи нугас, зөөлөн эд, үе холбоос булчингийн өөрчлөлт судасны эмгэгүүдийг оношилдог аппарат юм.
- PHILIPS брэндийн Achevia 1.5 Tesla хүчин чадлын 8-32 сувагтай MRI аппаратыг ашиглаж байна.
- Рентген шинжилгээнд илрэхгүй холбоос, шөрмөс, булчингийн урагдал зарим хугаралууд болон спорттой холбоотой гэмтлүүд, байнгын ачаалал, доргилт хүчтэй цохилтын улмаас үүссэн зөөлөн эдийн эмгэг өөрчлөлт зэргийг оношилоход илүү ач холбогдолтой.
- Динамик ажиглалт хийх боломжтой
Хийгдэж буй MRI шинжилгээ:
- Бүтэн нурууны (хүзүү, сээр, бүсэлхий) шинжилгээг нэг дор хийх
- Бүх төрлийн нурууны шинжилгээнүүд- Гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд
- Дээд доод мөчдийн шинжилгээ- мөрний үе, тохойн үе, аарцаг, түнхний үе,
- өвдөгний үе, шагайн үе (Үе үений жийргэвч, холбоос тэдгээрийн гэмтэл болон эмгэг өөрчлөлт нурууны нугалам хоорондын үе болон мөчдийн зөөлөн эдийн өөрчлөлтийг шинжлэх)
- Тархины эдийн шинжилгээ (тархины судас, тархины мэдрэлүүд, тархины эд)
- Бага аарцгийн хөндийн тодосгогчтой (давсаг умайн хүзүү, өндгөвч, түрүү булчирхай)
- Цөс, нойр булчирхайн замыг шинжлэх (MRCP)
Шинжилгээний үргэлжлэх хугацаа шинжилгээнд орох гэж буй тухайн эрхтэнээсээ хамаараад 15-45 минут үргэлжилдэг.
64 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ /64 SLICE CT/
PHILIPS брэндийн Brilliance 64 зүслэгийн спираль Компьютерт томографи оношилгооны аппарат нь эдийн 0,75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу зүслэг буюу 3D дүрслэлээр хүний биеийн толгойноос хөлийн ул хүртэл 25 секундын дотор шинжилгээг хийх чадвартай.
Давуу талууд:
- Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино учир цацрагийн ачаалал маш багатай. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
- Бүх төрлийн эдийг 0.75 мм нарийвчлалтай зүсч тухайн эд эрхтэний ямарч жижиг голомт, эмгэгийг түргэн шуурхай оношлох боломжтой юм.
- 3 хэмжээт дүрслэлээр зүрхний титэм судасны нарийсал эмгэгийг мөн үе мөчдийн ясны дүрслэлийг илүү нарийн тодруулах боломжтой
Хийгдэж буй компьютерт томографийн шинжилгээ:
- Хэвлийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд (тодосгогчтой, тодосгогчгүй)
- Цээжний хөндий болон голтын эрхтэний гэмтэл, гэмтэлийн бус гаралтай эмгэгүүд (тодосгогчтой тодосгогчгүй)
- Хавдрын илрүүлэлт, байрлал хэмжээ, үсэрхийлэл, зэргэлдээх эрхтэнд нэвчсэн байдал, хавдрын хяналт
- Багана нурууны гэмтэл болон гэмтлийн бус
- гаралтай эмгэгүүд (хүзүү, сээр бүсэлхий)
- Толгойн (тодосгогчтой, тодосгогчгүй) Тархины цус харвалт, цус хуралт, гэмтэл, эмгэг голомт илрүүлэх
- Хамар дайвар хөндий
- Ухархай
- Дунд чихний нарийвчилсан зураг
- Яс үе мөчдийн гэмтэл гэмтлийн бус гаралтай эмгэгүүд, зэргэлдээх булчин, зөөлөн эд, судасны эмгэг өөрчлөлт
- Аарцагийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд
- Мэс заслын үр дүнг хянах
АНГИОГРАФИ
Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.
Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологуудын нэг юм.
Захын судасны ангиографи
- Дээд мөчдийн ангиографи
- Доод мөчдийн ангиографи
- Толгой, хүзүүний ангиографи
- Интервеншналь радиологи оношилгоо, эмчилгээний ажилбар
Дотор эрхтэний ангиографи
- Зүрх
- Цээжний гол судас
- Уушгины артери
- Хэвлийн гол судас
- Хэвлий, бага аарцгийн эрхтэнүүдийн ангиографийн оношилгоо эмчилгээ
- Дээд доод хөндийн вен