Үндэсний хөрөнгө оруулалттай магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтний баг, нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын төвшинд үзүүлэх алсын хараатай ажиллаж байна.

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг бөгөөд Гэмтэл согогийн мэс засал, Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Зүрх судас, Мэдрэл, Сэргээн засах–Уламжлалт эмчилгээ зэрэг хэвтүүлэн эмчлэх тасаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мэс заслын 4 өрөөтэй Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг, эрчимт эмчилгээний 4 ор, сэрээх 3 ор бүхий Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “SYSMEX”–ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) онлайн чанарын хяналт, онлайн тусламж үзүүлэх холбоо бүхий Клиник лаборатори, Дижитал рентген, Хэт авиа (ЭХО) болон Компьютерт томографи, Соронзон резонанст томографи, Ангиографи бүхий 24 цагийн үйлчилгээтэй Дүрс оношилгооны төв, 14 үзлэгийн кабинет бүхий поликлиник, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эмчилгээний хоолны тасаг, Угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүд зэрэг бүтэцтэйгээр ард иргэддээ үйлчилдэг магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын түвшинд үзүүлэх алсын хараатайгаар ажиллаж байна. ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙ ТОО Нийт 256 гаруй эмч ажилтнуудтай бөгөөд МУ-ын гавъяат болон клиникийн профессор, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй 75 эмч, 87 сувилагч тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

#ЭРХЭМ ЗОРИЛГО •Үйлчлүүлэгчийн хүндлэлийг хүлээсэн, мэргэшсэн чадварлаг эмч ажилтнуудтай Монгол Улсын Шилдэг эмнэлэг болно. 

 

#АЛСЫН ХАРАА •Хүн амд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Олон улсын чанарын түвшинд хүргэнэ. 

 

#ГОЛ ҮНЭ ЦЭНЭ • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж • Мэргэшсэн баг, Мэргэжлийн өндөр ур чадвар, Чин сэтгэл • Ёс зүй, Чанар, Стандарт • Дэвшилтэт технологи

 

 

24 ЦАГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

  • #Гэмтэл согогийн эмчийн үзлэг, мэс засал, хэвтэн эмчлүүлэх
  • #Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг, мэс засал, хэвтэн эмчлүүлэх
  • #Хүлээн авах яаралтай түргэн тусламж / Дуудлагын үйлчилгээ
  • #Соронзон үелзүүрт томографи MRI
  • #Компьютер томографи CT
  • #Дижитал рентген X Ray
  • #Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
  • #Эмнэлзүйн нэгдсэн лаборатори
  • #Зүрхний цахилгаан бичлэг

 

БУСАД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

  • #Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хавдрын мэс засал
  • #Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх
  • #Сэргээн засах эмчийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх
  • #Зүрх судасны эмчийн үзлэг
  • #Зүрхний ЭХО
  • #Судасны ЭХО
  • #Судасны мэс засал
  • #Судсан доторх оношилгоо, эмчилгээ / Ангиографи
  • #Урьдчилан Сэргийлэх үзлэг
  • #Элэгний хатуурал оношилгоо / Фиброскан
  • #Тархины цахилгаан бичлэг
  • #Үе мөчний эмчийн үзлэг
  • #Ясны сийрэгжилт оношилгоо ЭХО оношилгоо RESONA 6
  • #Нүдний эмчийн үзлэг
  • #Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг

 

image1[1].jpg