Ходоод, Бүдүүн, Шулуун гэдэсний дуран

Эмч, мэргэжилтнүүд

С.Алимаа
Дурангийн эмч
Б.Энхзул
Дотор, Дурангийн эмч

Тасгийн үйл, ажиллагааны мэдээлэл

Ходоодны дурангийн шинжилгээ

Уян дурангаар улаан хоолой, ходоод, нарийн
гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат
өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь
оношлох боломжтой ба хүний биед ямар нэгэн
сөрөг нөлөөгүй мөн орлуулах өөр шинжилгээний
арга байхгүй.
Эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн
шинжилгээ авах ба гадны биет авах, ургацаг
авах, цус тогтоох, эрт үеийн хавдрын үеийн салст
хуулах зэрэг эмчилгээг дурангаар хийнэ.

ТА ДООРХ ТОХИОЛДЛУУДАД ЭМЧ,
СУВИЛАГЧДАА МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

  • Ямар нэгэн эмийн харшилтай бол
  • Зүрх судас, амьсгалын замын эмгэгтэй бол
  • Жирэмсэн болон жирэмсэн байх магадлалтай
    бол

  • Цус шингэлэх эм болон түүнийг агуулсан эм
    хэрэглэж байгаа бол

  • Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн
    бодис байгаа бол

  • Чихрийн шижинтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ!

 

ХЭРЭВ ТАЙВШРУУЛАЛ ШИНЖИЛГЭЭНД ИРЭХДЭЭ БЭЛТГЭЛ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

  • Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн
    өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм
    бэлдмэл хэрэглэж болохгүй

  • Шинжилгээнд орохын өмнөх оройн
    19:00 цагаас хоолоо сойх ба өглөө юу ч
    идэж уухгүй өлөн байх шаардлагатай

  • Тамхи татаагүй, бохь зажлаагүй, уруулын
    будгийг арилгасан байна

  • Эмийн бодис ходоодны салстыг бүрхэж
    шинжилгээнд саад учруулдаг тул даралтны,
    зүрхний гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй
    уух эмийг өглөөний 5 цагийн орчимд усаар
    даруулж ууна

 

ХЭРЭВ ТАЙВШРУУЛАЛТТАЙ
/УНТУУЛГАТАЙ/ ДУРАНД ОРОХ БОЛ

  • Тайвшруулалттай дуранд орохын өмнөх
    өдөр мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний
    тасгийн эмчид үзүүлсэн байх

  • Тайвшруулалттай дуран нь сэрснээс хойш
    1 - 2 цаг сэрээх өрөөнд эмч сувилагчийн
    хяналтад байдаг тул тухайн өдрийн ажлаа
    зохицуулж ирэх
  • Тайвшруулалттай дурангийн шинжилгээ
    хийлгэхэд заавал асран хамгаалагчтай байх
    шаардлагатайг анхаарна уу!

Шинжилгээний явцад САЛСТЫН ӨӨРЧЛӨЛТ илэрсэн тохиолдолд

Салстад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дурандах явцдаа эмч эдийн шинжилгээ авч болно. Эдийн шинжилгээгээр маш олон
өвчнийг оношлодог. /Үрэвсэл, шарх, хавдар/ Ховор тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс цус шүүрч болно. Энэ үед цус тогтоох эмчилгээ хийнэ.

ТА ШИНЖИЛГЭЭНД ОРСНЫ ДАРАА

Шинжилгээний хариу 5 - 10 минутын дараа гарна

  • Хүчтэй ханиалгаж болохгүй
  • 30 минутын дараа бүлээн шингэн зүйл ууж
    болох ба эдийн шинжилгээ авахуулаагүй бол
    1 цагийн дараагаас хэвийн хоолны
    дэглэмдээ орж болно

  • Тайвшруулалттай дуран хийлгэсэн бол
    тухайн өдрөө та анхаарал шаардсан ажил
    хийхгүй байх /Жолоо барих, архи уухгүй
    байх, хуулийн болон чухал бичиг баримтан
    дээр гарын үсэг зурахгүй байх, оюуны
    болон биеийн хүчний хүн хөдөлмөр хийх/

УЛААН ХООЛОЙ, ХОДООДНООС ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХУУЛСНЫ ДАРААХ САНАМЖ

  • Дурандуулж дууссанаас хойш 1 цагийн
    дараа хүйтэн бүлээн ус ууж болно. Мөн
    2 цагийн дараа хөнгөн шингэц сайтай хоол
    иднэ.

  • Шинжилгээ авахуулсан тухайн өдрөө шингэн
    зутан, махыг нь машиндсан шингэн бантан
    зэргийг иднэ.

Шинжилгээний дараа ХОРИГЛОХ ЗҮЙЛС
  • Хэт халуун хоол шингэн зүйл уухгүй
  • Шарсан хуурсан, халуун ногоотой, хуурай
    хоол, шингэц удаантай хоол болон сүүтэй
    цай, кофе, өнгөтэй ундаа жүүс, газтай
    ундаа уух

  • Архи, тамхи зэргийг хориглоно

Шинжилгээний хариу 10 - 14 хоногийн дараа
гарна.

 

ЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДАРАА ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ

  • Хэвлий, цээжээр удаан өвдөх
  • Цустай бөөлжих
  • Баас хар гарах
  • Залгихад хүндрэлтэй байх
  • Халуурах

БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг
тусгайлан бэлтгэл хийсний дараа уян дурангаар
бүдүүн гэдэсний дотор ханыг харж үнэлнэ.
Эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн
шинжилгээ авах ба ургацаг авах, цус тогтоох,
салст хуулах эмчилгээ нь дурангаар хийгдэнэ.

ГЭДЭСНИЙ ДУРАНГИЙН
БЭЛТГЭЛ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

  • Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнөөс
    аспирин болон төмөр агуулсан бэлдмэл
    уухгүй байх

  • Давс, халуун ногоотой болон хуурч, хайрсан
    хоол, үртэй жимс ногоо 12 - 24 цагийн өмнөөс
    идэхгүй байх

  • Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн
    өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм
    бэлдмэл хэрэглэж болохгүй

  • Шинжилгээнд орохын өмнөх өдрийн өглөө
    болон өдөр нь амархан шингэхүйц, бүхэл биш
    хоол идэх

  • Шинжилгээнд орох өдрийн өглөө юм идэж
    уухгүй

  • Шинжилгээнд бэлдэх явцад үртэй, өнгөтэй
    жимс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь
    үзлэгт саад болдог учир хэрэглэхгүй байхыг
    анхаарна уу!

ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ
ӨДӨР АНХААРАХ ЗҮЙЛС

Хэрэв даралтны эм тогтмол уудаг бол
шинжилгээнд орох өдрөө эмээ заавал ууж ирэх
хэрэгтэй. Харин чихрийн шижин өвчний эм уудаг
бол эмээ уухгүй, инсулин тариулахгүй ирэх
хэрэгтэй /Хоол сойж туулга уудаг учир цусны
сахар унах эрсдэлтэй/

ТА ДООРХ ТОХИОЛДЛУУДАД ЭМЧ,
СУВИЛАГЧДАА МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

  • Ямар нэгэн эмийн харшилтай бол
  • Зүрх судас, амьсгалын замын эмгэгтэй бол
  • Жирэмсэн болон жирэмсэн байх
    магадлалтай бол

  • Цус шингэлэх эм болон түүнийг агуулсан эм
    хэрэглэж байгаа бол

  • Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа
    эмийн бодис байгаа бол

  • Чихрийн шижинтэй бол ЭМЧДЭЭ
    ХЭЛЭЭРЭЙ!

Гарч болох ЭРСДЭЛ БА ХҮНДРЭЛҮҮД

  • Хэвлийгээр бага зэрэг өвдөх, дүүрэх
    /Өвдөлт 1 - 3 хүртэл хоног үргэлжилж
    болно/

  • Дотор муухайрах, бөөлжих

  • Толгой эргэх, бие сульдах

  • Цөөн тохиолдолд дурангийн үед
    хэрэглэсэн эмийн бодист харшлах

ХЭРЭВ ТАЙВШРУУЛАЛТТАЙ
/УНТУУЛГАТАЙ/ ДУРАНД ОРОХ БОЛ

  • Тайвшруулалттай дуранд орохын өмнөх
    өдөр мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний
    тасгийн эмчид үзүүлсэн байх

  • Тайвшруулалттай дуран нь сэрснээс хойш
    1 - 2 цаг сэрээх өрөөнд эмч сувилагчийн
    хяналтад байдаг тул тухайн өдрийн ажлаа
    зохицуулж ирэх

  • Тайвшруулалттай дурангийн шинжилгээ
    хийлгэхэд заавал асран хамгаалагчтай байх
    шаардлагатайг анхаарна уу!

Шинжилгээний явцад САЛСТЫН ӨӨРЧЛӨЛТ
илэрсэн тохиолдолд

Салстад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд
дурандах явцдаа эмч эдийн шинжилгээ авч
болно. Эдийн шинжилгээгээр маш олон
өвчнийг оношлодог. /Үрэвсэл, шарх, хавдар/


Ховор тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс
цус шүүрч болно. Энэ үед цус тогтоох эмчилгээ
хийнэ.

 

ШИНЖИЛГЭЭНД
ОРСНЫ ДАРАА

  • Магадгүй танд гэдэс дүүрэх, цанхайх,
    хэвлийгээр өвдөх зовуур илэрч болох ба
    энэ нь дурангийн үед гэдэсний ханыг сайн
    харахын тулд хий шахсанаас үүсдэг. Иймээс
    та алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийснээр хий
    гадагшилж дээрх зовуур арилна. Мөн шингэн
    зүйл хангалттай хэмжээгээр ууснаар
    дурангийн дараах зовуурыг арилгана.

  • Унтуулгатай дуран хийлгэсэн бол тухайн
    өдрөө та анхаарал шаардсан ажил хийхгүй
    байх /Жолоо барих, архи уухгүй байх, чухал
    бичиг баримтан дээр гарын үсэг зурахгүй
    байх, биеийн хүчний хүнд хөдөлмөр хийх/

ТУУЛГАХ ЭМ
УУХ ЗААВАР

Шинжилгээнд орохын өмнөх өдрийн орой
18 цагт 1 хос уут эмийг 1 литр бүлээн усанд
найруулж бэлдээд бага багаар ууна. Эмээ уух
явцдаа 1 - 2 литр буцалсан бүлээн усыг ойр
ойрхон, бага бага хэмжээтэй ууна. Ус уух явцад
аль болох хөдөлгөөнтэй гэдсээ нар зөв
эргүүлэх маягаар илэх, сууж босох алхах
хэрэгтэй. Шинжилгээнд орох өдрийн өглөөний
06 цагт үлдсэн 1 хос уут эмийг 1 литр усанд
найруулан ууна. Хажуугаар нь 1 - 2 литр
буцалсан бүлээн усыг ойр ойрхон бага багаар
ууна. Өтгөний өнгө цайвар шаргал ус шиг
өнгөтэй бужмаггүй гарах хүртэл усаа уусаар
байна. Туулгын төрлөөс хамаарч заавар бага
зэрэг өөрчлөгдөж болно.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Туулгах эм уухад гүйлгэх ба ховор
    тохиолдолд дотор муухайрах шинж тэмдэг
    илэрдэг. Энэ үед өнгөгүй гаатай чихэр
    хүлхэж болно, идэвхтэй алхах хөдөлгөөн
    хийвэл зүгээр. Аль болох эмээ огиж
    гаргахгүй, бөөлжихгүй байх хэрэгтэй.

  • Үйлчлүүлэгч та гэдсээ дутуу
    цэвэрлэснээс болж зөв оношлогдохгүй,
    шинжилгээ үр дүнгүй болох, өвдөлт ихээр
    үүсэх, дурандуулах хугацаа уртсах, дахин эм
    ууж давтан дуранд орох зэрэг хүндрэлүүд
    гарахыг анхаарна уу.

  • Маш ховор тохиолдолд гэдэс дотор угаах
    явцад болон шинжилгээ дууссаны дараа
    толгой эргэх, хөл гар бадайрах шинж илэрдэг.
    Энэ тохиолдолд эмнэлэгт хандана уу.