"Мөнгөн гүүр" эмнэлэг "Our nurses our future" эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
“Мөнгөн Гүүр” эмнэлгээс “Олон Улсын Сувилагчийн Өдөр”-ийг угтан “БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” хурлыг Монгол Япон эмнэлэг, Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоотой хамтран 2023 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“OUR NURSES OUR FUTURE” хурал нь Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох зорилтын мэргэжлийн үнэ цэн, орчин үеийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт арга технологид суурилсан, эмчилгээ сувилгаа, үйлийн судалгааг хэрэгжүүлэх талаар судалгааны илтгэлүүдийг танилцуулсан нь тус хурлын онцлог байлаа.
Энэхүү хуралд АШУҮИС-н Монгол Японы эмнэлэг, УНТЭ, УХТЭ, ХСҮТ, Налайх дүүрэг, Багануур дүүрэг, Архангай аймаг, Орхон аймаг, Хөвсгөл, Дорноговь аймаг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгүүдээс 150 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 90 гаруй судалгааны бүтээл ирүүлснээс 17 илтгэл хэлэлцүүлэгдэж тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгарууллаа.
“Зочин илтгэгч”-ээр:
- Hui Ju, Chen RN, MSN /Тайвань улсын Юань Рунг эмнэлгийн Сувилахуйн захирал/
“MODERN NURSING TRENDS” - Д.Солонго /СУ-ы доктор, дэд профессор/
“Сувилахуйн тусламж үйл ажиллагааны чиг хандлага - Б.Жадамба /Ардын багш, Академич/
“Үйл судлалын талаарх монгол өв соёл” - С.Наранчимэг /АУ-ы Доктор, профессор/
“Үйлийн судалгаанд суурилж сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхүй”
Хурлын “Хүндэт хүндэт шүүгч”-ээр:
- Г.Хулан /Сувилахуйн Ухааны Доктор, Дэд профессор/
- П.Одонжил /Боловсрол Судлалын доктор/
- Г.Дэжээхүү /Монгол Улсын Гавьяат эмч, Доктор, профессор/
Шагналт байрууд:
Тэргүүн байр:
Э.Баасанхүү /“Мөнгөн Гүүр” эмнэлгийн Хөдөлгөөн засалч/
“Тамирчдын урд чагтан холбоосны гэмтлийн дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн”
Дэд байр:
Б.Оюунсувд /Монгол Япон эмнэлгийн Сувилагч/
“МЯЭ-ийн Мэс заслын тасгийн эмчлүүлэгчдийн бие даах чадвар болон сувилахуйн ачааллын NAS үнэлгээ хоорондын хамаарлыг судалсан үр дүн”
Гутгаар байр:
А.Буянхишиг /“Мөнгөн Гүүр” эмнэлгийн Хөдөлгөөн засалч/
“Мөрний өвөрмөц бус өвдөлттэй үйлчлүүлэгчдэд “Мөрний өвдөлт ба үйл ажиллагааны бэрхшээлийг судлах”
Тусгай байр:
М.Ойров /УГТЭ-ийн Сувилагч/
“Титэм судсан дотуурх эмчилгээ хийлгэсний дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн”
Тусгай байр:
Т.Хандсүрэн /Монгол Япон эмнэлгийн Сувилагч/
“АШУҮИС-ийн сувилагчдын жишээн дээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын соёлын талаарх мэдлэгийг үнэлсэн үр дүн ”
Цаашид “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлүүд, шинэ эмчилгээ оношилгооны арга туршлагаа үргэлж хуваалцаж, дэлхийн түвшинд хүрч ажиллахын тулд илүү хичээж, тасралтгүй суралцаж, Монгол Улсынхаа Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.