Athletic 220 FC КЛУБ “МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийн тамирчдад тулгарч байгаа гол асуудал бол яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. Тамирчдад тулгамдаж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх, оношилох, сэргээн засах, мэргэжлийн тамирчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь ээлжит нийгмийн хариуцлагын хүрээнд “Атлетик 220” клубтэй хамтран ажиллахаар боллоо.
“Атлетик 220” клуб сүүлийн 2 жил дарааллан МХБХ-ны Үндэсний Дээд лигт түрүүлсэн клуб бөгөөд 4-р сарын 19-нд АХБХ-ны “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд Хонгконгийн “Lee Man” клубтэй тоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Мөнгөнгүүр эмнэлэг нь Спортыг дэмжигч эрүүл мэндийн байгууллага төслийн хүрээнд “Монголын бартаат замын авто спортын холбоо”, “Монголын хөл бөмбөг тоглогчдын холбоо" ТББ, Монгол Хүндийн өргөлтийн холбоо- Гавьяат тамирчин М.Анхцэцэг, Жүдо бөхийн ОУХМ Ц. Цогтбаатар, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Cагсан бөмбөгийн NBA TALK нэвтрүүлгийн анхны хөтлөгч, санаачлагч Г. Идэр-Ууган г.м тамирчид, мэргэжлийн холбоодуудтай хамтран ажиллаж байна.
Үндэсний хөрөнгө оруулалттай магадлан итгэмжлэгдсэн “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Тус эмнэлэг нь Гэмтэл согогийн мэс засал, Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Мэдрэл, Зүрх судас, Үе мөч, Чих хамар хоолой, Нүд, Сэргээн засах –Уламжлалт эмчилгээ зэрэг хэвтэн эмчлэх тасаг бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөөнүүд Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Эмнэлзүйн нэгдсэн лаборатори, Дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи (CT), соронзон резонанст томографи (MRI), ангиографи бүхий Дүрс оношилгооны төв, Хүлээн авах яаралтай тусламжийн тусламжийн төвтэйгээр өргөн хүрээнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.