“Мөнгөн гүүр” эмнэлэг “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “HR-DAY” өдөрлөгийг зохион байгууллаа
“Хүний нөөцийн ажилтны өдөр” нь 2016 оноос эхлэн Монгол улсад тэмдэглэх болсон бөгөөд жил бүрийн 10-р сарын 15-нд болдог уламжлалтай. Энэ өдрийг угтан Ард түмний “Мөнгөн гүүр” эмнэлэг “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “HR-DAY” өдөрлөгийг зохион байгуулж, салбар бүрийн төлөөлөл болсон байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийг урин урьдчилан сэргийлэх үзлэгийн төвөө танилцууллаа.
Энэхүү өдөрлөгөөр:
- Байгууллагын хүний нөөцийн менежер ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлах;
- Байгууллагын багц шинжилгээ
- Мөнгөн гүүр эмнэлгийн “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийн талаар тодорхой мэдээллийг хүргэн, мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг тус тус хүргэлээ. Байгууллага хамт олноороо багц шинжилгээнд хамрагдаж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй
Эрүүл монгол иргэн- Эх орны баялаг