Лабораторийн шинжилгээний өмнөх үе шат шинжилгээний хариуд хэрхэн нөлөөлдөг вэ?
Клиник лабораторийн шинжилгээ гэж юу вэ?
Лабораторийн шинжилгээ гэдэг нь таны аль нэг биеийн шингэнд /цус шээс, өтгөн, шархны арчдас, тархи нугасны шингэн, перикард, плеврийн шингэн гэх мэт/ тодорхой эрхтэнүүдийн үйл ажилагааны алдагдал, иммуны тогтолцооны болон дааврийн өөрчлөлт, мөн цусны эсүүдийн тоо бүтэц, өвчин үүсгэгч вирус, бактер байгаа эсэх, физик химийн шинж чанар гэх мэт маш олон нарийн үзүүлэлтүүдийг үзэж, анализ хийдэг.
Лабораторийн шинжилгээний чанарт лабораторийн ажилтануудын үйлдэл хамгийн чухал байх ч үйлчлүүлэгч таны ШИНЖИЛГЭЭНИЙ БЭЛТГЭЛ хамгийн чухал байдаг. Үүнд: Таны амьдралын хэв маяг болох
- хооллолт,
- дасгал хөдөлгөөн,
- хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,
- эмийн бодис
- хорт зуршилууд
нь шинжилгээний хариунд шууд нөлөөлөх хүчин зүйлүүд тул шинжилгээ өгөх үедээ сорьц авч буй эмнэлгийн ажилтанд тодруулж хэлэх нь зүйтэй юм.
Лабораторийн шинжилгээг өгөхдөө:
- Өлөн байх: /шинжилгээ өгөхөөс өмнө 8 цаг юм идээгүй, эм уугаагүй байх, шүдээ угаагаагүй байх/ Элэг, цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа гэх мэт дотор эрхтэний үйл ажиллгаа үзэж буй үзүүлэлтүүд, мөн ШДШ, ЦДШ, бактериологи шинжилгээ, хелико бактер үлээх, хоолойн арчдасын шинжилгээ гэх мэт шинжилгээ өлөн байх ёстой ч яаралтай эмчилгээ хийх шаардлагатай бол эмчлэгч эмчийн шийдвэрээр өлөн бус үед үзэх тохиолдол байдгийг үгүйсгэж болохгүй юм.
- Тодорхой цаг, тодорхой өдрүүдэд: Бөөрний дээд булчирхайн шинжилгээг үүрээр 4-5 цагийн үед, эмэгтэйчүүдийн дааврийн шинжилгээг сарын тэмдэг ирснээс хойших тодорхой өдрүүдэд өгөх ёстой
- Өлөн бус байх: В, С вирус тодорхойлох болон тоолох шинжилгээ, бүр төрлийн хавдрийн маркерууд, витамин, эрдэсүүд, зарим дааврийн шинжилгээ
- Шарх цэвэрлэхээс өмнө бактериологи шинжилгээ буюу үүсгэгчийг илрүүлэн түүнд мэдрэг антибиотикийг тодорхойлох
Зэрэг шаардлагатай байдаг тул эмчийн зөвлөснөөр зөв цагтаа зөв сорьц өгөх нь онош тавихад чухал ач холбогдолтой юм.
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ