Лабораторийн шинжилгээний товч тайлбар
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
WBC- Цагаан эс RBC- Улаан эс PLT- Ялтас эс
HGB- Гемоглобин HCT- Гематокрит
MCV- Улаан эсийн дундаж эзэлхүүн (80-100fl) нормоцит, макроцит, микроцит
MCH- Улаан эсэд ноогдох гемоглобины агууламж (26-32pg) өнгө илтгэгчийг заадаг. Цус багадалтыг өнгө илтгэгчээр нь:
Гипохромны анеми: (˂26) ТДЦБ. Гемоглобинпати
Гиперхромны анеми: (˃32) Вит В12 дутагдал ба фолийн хүчлийн дутагдлын цус багадалт, Эритромиелоз
Нормохромны анеми: (26-32) Цусны хавдрууд, Хурц цус алдалтын дараах анеми, Гемолизын анеми, Гипоаплазийн анеми
MCHC- Улаан эсэд ноогдох гемоглобины концентраци
RDW-SD (35-56fl) Улаан эсийн тархалтын өргөн нь анизоцитоз (эсийн хэмжээ өөрчлөгдөх)-ийг заана.
NRBC Бөөмтэй улаан эс Бие гүйцээгүй залуу эс: нярай хүүхэд, архаг цус багадалт, цусны хавдрын үед гарна.
PDW Ялтас эсийн тархалтын өргөн (9-17fl) Улаан эсийн онцгой өөрчлөлт, ялтас эсийн бөөгнөрөлийг илрүүлэхэд ач холбогдолтой.
MPV Ялтас эсийн дундаж эзэлхүүн (9-13fl) ялтас эсийн төлжилттэй холбоотой мэдээлэл агуулна.
P-LCR Том хэмжээтэй ялтас эсийн хувь 12fL-с ээс том ялтас эсийн хэмжээ.
RET Ретикулоцит нь /1,43-1,36%/ Ясны чөмгөн дэх улаан эсийн төлжилтийг заадаг улаан эсийн залуу хэлбэр. Цус багадалтын төлжилтийг заадаг.
Хурц болон архаг цус алдалт, цус задралын үед ихсэнэ. Вит В12 дутагдлын цус багадалт, аплазийн цус багадалт цусны хавдруудын үед цөөрнө.
RET-He Улаан эсийн төлжилтийн явц дах төмрийн оролцоог хэмжиж буй үзүүлэлт нь цус төлжилтийн процесс, төмрийн бэлдмэлийн эмчилгээний динамикыг бодитоор хянаж, эмчилгээний тактикыг зөв төлөвлөж байгаа нь уг үзүүлэлтийн давуу тал юм.
Шээсний ерөнхий шинжилгээ
CAST (cast cylinder)-Цлиндр
Path CAST (pathological cast)-эмгэг цилиндр нь гялгар, мөхлөгт, воск маягийн гэсэн 3 хэлбэртэй. Бөөрний сувганцарт уураг удаан байснаас үүсдэг.
Urobilinogen цусан дах уробилиногеныг хувирган өөрчлөх үйл ажиллагаа алдагдсанаас, мөн цөсний замын эмгэгүүдийн үед уробилинури тохиолдоно.
Bilirubin\билирубинури\
Эрүүл хүний шээсэнд цөсний нөсөө огт илрэхгүй харин цөсний замд саад үүссэний улмаас цусанд билирубин ихсэн улмаар шээсээр ялгарна.
Glucose глюкозури: Энэ нь чихрийн шижин өвчний гол шинж ба мөн чихэрлэг хүнс ихээр хэрэглэсний дараа глюкозури тохиолдож болно.
Keton кетонури: Хоол унданд нүүрс ус дутагдаж удаан хугацаагаар уураг өөх тосоор баялаг хоол хэрэглэснээс кетонеми болж улмаар кетонури гарч болно. Мөн удаан хугацаагаар бөөлжих, халуурах, шингэн алдах үед илэрдэг. Чихрийн шижингийн хүнд үед, Хар тугалга, нүүрс хүчлийн хийн хордлого, атропины хордлогийн үед кетонури болно.
X΄TAL (crystal) Давсны талст Шээгээд удсан шээсэнд давсууд их тунах, мөн хоололтын дэглэмтэй ихэнхдээ холбоотой байдаг. Шээсэнд давсууд байнга илэрвэл бөөр шээсний замыг лавшруулан шинжлэх шаардлагатай.
Protein-уураг протейнури: Шээсээр 0.33 г/л хүртэл ялимгүй уураг гарах нь физиологийн үзэгдэл юм. Биеийн хүнд хөдөлмөр хийх , спортоор хичээллэх, өдөржин зогсоо ажилласны дараа шээсний уураг бага зэрэг ихсэж болно. Бөөр, элэг, зүрх, дотоод шүүрэлийн эмгэг, уушигны сүрьеэ зэрэг өвчний үед удаан хугацаагаар шээсээр уураг хаяж болно.
Nitrit-нитрит нитритури: Шээсний замын өвчин үүсгэгч грамм сөрөг бактериуд нь нитратийг нитрит болгон хувиргадаг. Өргөн тархсан E.coli, Enterobacter, Proteus, Staphylococcus болон Pseudomonas зэрэг юм. Enterecoccus нь нитратыг нитрит болгон задалж чаддагүй. Хэрвээ нитритийн шинжилгээ эерэг гарвал цаашид нян өсгөвөрлөх шинжилгээг хийнэ. Эсвэл сорьцыг зөв авсан эсэхээс шалтгаална.
Элэгний үйл ажиллагаа - /4 үзүүлэлтээр AST, ALT, GGT, T.Bill /
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ