НУРУУНЫ МЭДРЭЛЖҮҮЛЭЛТ БОЛОН ТУХАЙН ХЭСЭГ ГЭМТЭХЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.
Хүний багана нуруу хүзүүний -7 (C1-C7), сээр нурууны- 12 (T1-T12 ), бүсэлхийн нурууны -5 (L1-L5), ууцны-5 (S1-S5) , ахар сүүл-4-5 (Co 1-4-5) нийт 33-34 яснаас тогтдог.
Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж илрэх шинж тэмдэг, зовуурийг дараах зурагт дэлгэрэнгүй тайлбартай орууллаа.
Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь зүйтэй юм.
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ