blog

Хоол боловсруулах замын цус алдалт

Ерөнхий мэдээлэл:  Ходоод гэдэсний цус алдалтыг дээд замын буюу улаан хоолой, ходоод, дээд гэдэснийх, доод  замын буюу нарийн, бүдүүн гэдэснийх гэж ангилдаг. Олон шалтгаанаас үүсэх боловч ходоод гэдэсний шарх, хавдар, элэгний хатуурлаас үүдэлтэй судасны өргөсөл, шамбарам зэргээс цус алдах нь элбэг байдаг. 

Шинж тэмдэг:  Дээд замын үед кофе шиг хар хүрэн эсвэл цустай бөөлжих, баас хар өнгөтэй гарах, доод замын үед цустай баас гарах, баасны дараа цус дусах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолдоно. 

Урьдчилан сэргийлэх:  Та дээр дурьдсан үндсэн шалтгаануудыг эрт оношлуулж эмчилснээр урьдчилан сэргийлж болно. Та 40-ээс дээш настай бол жилдээ нэг удаа ходоодны дуран, 2 жилдээ нэг удаа бүдүүн гэдэсний дуранг зовиургүй байсан ч хийлгэх хэрэгтэй.

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ