blog

Стрэссээс СЭРГИЙЛЭХ АРГУУД

Aжил, хичээл, хамт олон зэрэг ямар нэгэн шалтгаанаас болон стрессдэх явдал хүн болгонд тохиолддог. Харин та стресст өртсөнөөр дархлаагаа сулруулж байдгийг мэдэх үү.

Мэргэжлийн эмч нар стрессээс хэрхэн сэргийлэх болон үүнээс гарах буюу тайлах аргуудыг хүргэж байна.

Стресс тайлах аргаас:

  1. Таагүй үйл явдал болон ажлын байран дахь дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс хол байх
  2. Өөрт тулгарсан таагүй мэдрэмжийг хэн нэгэнд ярих. Ингэснээр сэтгэл онгойж, уужрах болно.
  3. Айж тэвдсэн үедээ өөрт тохиолдсон сайхан дурсамжийг бодож, аз жаргалтай байхыг хичээх.
  4. Сэтгэцэд муу нөлөөтэй эм уухаас аль болохоор зайлсхийж, сэтгэл санаагаа тайван байлгах.
  5. Тайвшруулах дасгал хийж сурах. Хүнд байдалд орсон үед гурван секундийн турш хамраараа аажим амьсгал авч, аажмаар гаргах. Дараа нь мөн гурван секунд амьсгалаа түгжих.

Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хийхэд та тайвшрах болно.

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ