blog

Ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэсний тайвшруулалттай дуран

Хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээний үед  үйлчлүүлэгчдэд  дотор муухайрах, огих, гэдэс дүүрэх, айж түгших зэрэг эвгүй мэдрэмж төрснөөр шинжилгээний чанарт сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг. 

Тиймээс олон улсад ходоод, гэдэсний дурангийн шинжилгээг эмчилгээ төдийгүй оношлогооны зориулалтаар хийх үедээ тайвшруулалттай хийх болсон. 

Тайвшруулалттай дуран нь аюул, эрсдэл багатай хөнгөн зэргээр унтуулж хийгддэг бөгөөд үйлчлүүлэгчийн айдас таагүй мэдрэмжийг арилгаж, дурангийн оношилгоо эмчилгээг гүйцэд чанартай хийх боломжийг бүрдүүлнэ.

Хэрэв та 40-с дээш настай бол зовиургүй байсан ч  жилдээ нэг удаа ходоодны дуран, 2 жилдээ нэг удаа бүдүүн гэдэсний дуранд заавал хамрагдаарай.

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ