blog

Хоол хүнс хэдий хугацаанд ходоодонд боловсордог вэ?

Ходоодны хоол боловсруулах үйл явц нь бие махбодийг шаардлагатай эрчим хүч, шим тэжээлээр хангаж өгдөг.

Та идсэн хоолныхоо шингэж буй хугацааг тооцоолсноор дараагийн хоол идэх хугацаа болон хэт их идэхээс сэргийлж хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгах боломжтой.

  • УС: Өлөн ходоодонд орсон ус тэр дороо гэдсэнд ордог.
  • Жимсний шүүс, смүүти: Жимсний зөөлөн эдтэй шүүс, смүүти нь энгийн шүүснээсээ бага зэрэг удаан шингэдэг.
  • Жимс жимсгэнэ: Усархаг болон зөөлөн чанарын жимс, жимсгэнүүд нь нягт хатуу жимс, жимсгэнээсээ хурдан шингэдэг.
  • Навчит ногоо: Навчит төрлийн хүнсний ногоонууд нь үндэст болон цардуултай ногооноос хурдан шингэдэг.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн: Тараг 1 цаг, сүү 2 цаг, зайрмаг 2–2,5 цаг, бяслаг 4–5 цаг, тослог аарц 2 цаг болж шингэдэг.
  • Будаа, Гурилан бүтээгдэхүүн: Гурвалжин будаа, овьёос, хөц будаа, шар будаа, цагаан будаа 60–80 минут, гоймон болон талх 3-3.5 цаг болж шингэдэг.
  • Мах: Тахианы мах 2.5-3 цаг, үхрийн мах болон хонины мах 3-4 цаг, гахайн мах 5.5-6 цаг болж шингэдэг.

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ