blog

MRI болон CT шинжилгээний ЯЛГААГ ТА МЭДЭХ ҮҮ?

Соронзон Үелзүүрт Томографи (MRI) нь тогтмол ба хувьсах соронзон орон болон радио долгион ашиглан тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлт, зүрх болон судасны эмгэг, хэвлийн хөндийн эрхтэнүүдийн эрүүл ба эмгэг үеийн өөрчлөлтийг орон зайн гурван хэмжээст хавтгайд тод ялгарал сайтай дүрсэлж, шинжилдэг оношлогооны хамгийн орчин үеийн арга юм.

Давуу талууд:

  • MRI нь ионжуулагч туяа ашигладаггүй тул шинжлүүлэгчдэд биологийн нөлөөлөлгүй, хүүхэд өсвөр үеийнхний оношилгоонд олон дахин ашиглах бүрэн боломжтой.
  • Тархины болон зарим мөчдийн судасны зураглалыг тодосгогч бодис ашиглахгүйгээр дүрслэнэ.
  • Тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлтийн цар хүрээг эдийн дүрслэлийн өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэнэ. Philips брендийн Achevia 1.5 Tesla хүчин чадлын 8-32 суваг бүхий хүлээн авуурт ороомогтой аппаратыг ашиглаж байна.
  • Рентген, КТ дээр ялгарал тааруу байдаг зөөлөн эд, шөрмөс холбоос, булчингийн урагдал, мөн зарим бичил хугаралууд, гэмтлүүд, эмгэг өөрчлөлтийг оношилоход илүү ач холбогдолтой.
  • Ионжуулагч цацраг ашиглагдаггүй тул эмгэгүүдийн хяналтын давтан шинжилгээнд өргөн ашиглагдана.

Компьютер томографийн /КТ/ шинжилгээ гэдэг нь тусгай зориулалтын рентген туяаны тусламжтай төрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтай зураг болгон хувиргах шинжилгээний арга юм.

Давуу талууд:

  • Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино учир цацрагийн ачаалал маш багатай учир өндөр настан, хүнд өвчтний оношлогоо, хяналтанд онцгой ач холбогдолтой.
  • Бүх төрлийн эдийг 0.7 мм нарийвчлалтай зүсч тухайн эд эрхтний рентген туяанд мэдрэг жижиг голомт, эмгэгийг түргэн шуурхай оношилох боломжтой.
  • Тодосгогчтой шинжилгээний гурван хэмжээст дүрслэлээр зүрхний титэм судасны болон мөчдийн судасны эмгэгийг илрүүлнэ.
  • Үе мөчдийн ясны дүрслэлийг өндөр нарийвчлалтай хийн жижиг цууралт, зөрөөгүй хугарлыг тодруулна.

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ