АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
Бид өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх, хүчтэй эм антибиотик ихээр хэрэглэх, дуслын шингэнүүд болон олны дунд нэрд гарч байгаа эмийг хэрэглэх сонирхол их байдаг нь эмийн зохисгүй хэрэглээнд ихээр нөлөөлж байна.
- Антибиотик нянг устгана вирусийг устгахгүй.
- Антибиотикийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
- Антибиотикийг өвчний зовиур арилмагц хэрэглэхээ болих бус эмчийн заасан хугацааны турш, гүйцэд хэрэглэнэ.
- Өмнөх эмчилгээнээс үлдсэн антибиотикийг дахин хэрэглэж болохгүй.
- Антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээг хийлгэж тохирох антибиотикийг олж мэдэх,
- Антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хугацааны турш хэрэглэнэ.
Эмийг хэрхэн зөв сонгох вэ?
- Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
- Эмчийн зааврын дагуу хэрэглэх
Эмчийн жор нь:
- Таньд тохирох эмийг сонгосон байх
- Ямар тунгаар
- Өдөрт хэдэн удаа
- Хэдэн хоногийн турш хэрэглэх
- Яаж хэрэглэх
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ