blog

Хавдраас сэргийлэх зөвлөмж

Хавдраар өвдөхгүйн тулд, өвчнийг эрт илрүүлэхийн тулд хариуцлагатай, эрүүл мэндийн зөв мэдлэг, мэдээлэлтэй байж эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал юм.

Зүрхэнд сайн хүнс хэрэглэх

Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимсийг зонхилуулж, аль болохоор бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтны гаралтай өөх тосний хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно

Хорт зуршлаас татгалзах

Та тамхи татахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь тархины цус харвалт, гэнэтийн үхэлд хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах

УСҮ нь өөрийнхөө эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, улмаар өвчнөөс хамааран нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд орж системтэй эмчлэн эрүүлжүүлэхэд оршино.

Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэж, идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулна.

Нарны тос хэрэглэж хэвших

Нарны хортой туяа нь түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрыг үүсгэдэг. Хэт нарны ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ