Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шалтгаан
Тогтмол үзлэг оношилгоонд хамрагдсанаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаашлаад эмчилгээний үр дүн зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ.
- Артерийн даралттай өвчнийг эрт илрүүлэх нь тархи, зүрх судасны өвчин болон нас баралтыг бууруулна.
- Далд хэлбэрийн чихрийн шижинг оношлох болон чихрийн шижингийн үеийн гол хүндрэлээс сэргийлэх боломжтой.
- Сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлнэ.
- Эрт үед илэрсэн хавдрыг хямд зардлаар эмчлэх төдийгүй хөдөлмөрийн чадварын алдагдал багасна.
- Эмчилгээний зардал буурна.
Таны амьдралын хэв маяг эрүүл мэндэд тань эрсдэл учруулах магадлалтай гэж үзэж байгаа бол хамгийн багадаа жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах цагийг өөртөө зориулахыг зөвлөж байна. Ихэнхдээ олон цагаар суугаа ажил эрхэлдэг, буруу хооллолттой, хангалттай нойр авч, амарч чаддаггүй, тамхи болон согтууруулах ундаа хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.
Эрүүл Монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ