blog

Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэж юу вэ?

Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэдэг нь өндөр давтамж бүхий дууны авиаг хүний биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг тусгай бүртгэгчээр хүлээн авч, хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.

  • Дууны долгион аливаа эдээс буцаж ойх буюу цуурайтах физикийн үзэгдэл дээр тулгуурласан учир бид “ЭХО” буюу “Цуурай” гэж нэрлэдэг.
  • Хэт авиан шинжилгээнд 2,5-16 МГц хүртэлх өндөр давтамжийг ашигладаг ба энэхүү дууны долгион нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй тул хэт авиан шинжилгээг хамгийн аюулгүй шинжилгээ гэж үздэг. Мөнгөн Гүүр эмнэлэгт ашиглагдаж буй Philips Hd 11 XE загварын хэт авиан шинжилгээний аппарат нь: -6 Гц давтамжтай гүдгэр дамжуулагчаар хэвлийн цуллаг эрхтэн, 5-12 Гц шугаман дамжуулагчаар үе, холбоос зөөлөн эд, бамбай, булчирхай хөх, хүүхдийн түнхний үе ,үтрээний датчикаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний эхо шинжилгээ хийх боломжтой хамгийн сүүлийн үеийн шинэ төхөөрөмж юм.

ХЭВЛИЙН ХӨНДИЙН ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ

Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ нь:

  • Элэг, цөс , нойр булчирхай, дэлүү, бөөр
  • Түрүү булчирхай, умай дайвар, давсаг зэрэг эрхтэний бүтцийн болон голомтот өөрчлөлтийг шинжилдэг.

Шинжилгээний заалт:

  • Хэвлийд төвлөрсөн өвчний шинж тэмдэг нь тодорхой бус өвдөлт
  • Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй,
  • Сэжигтэй , шалтгаан нь тодрохгүй халуурах
  • Хэвлийн хөндийн эрхтэний гадна үүсгэвэр байх
  • Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан (асцит) болон гялтангийн үрэвсэлийн үед
  • Мухар олгойн үрэвсэл, эсвэл гэдэс чихэгдсэн гэх мэт хэвлийн өвдөлттэй зарим сэжиг бүхий өөрчлөлтийн үед шинжлэх заалт бичигддэг.

Шинжилгээний эсрэг заалт:

  • Туйлын эсрэг заалт үгүй.

Хэт авиан шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

  • Хэвлийн хэт авиан шинжилгээнд ирэхдээ өлөн буюу 6-8 цагийн турш хоол сойх, үдээс хойш шинжилгээнд орох бол 4-6 цагийн өмнө шингэц хурдан хөнгөн хоол идсэн байх, мөн давсаг дүүрэн шээстэй байх.
  • Хэвлийн шээс дамжуулах замын болон эмэгтэйчүүдийн бага аарцгийн хөндийн, эсвэл үтрээний хэт авиан шинжилгээнд ирэхдээ давсаг дүүрэн шээстэй байх.
  • Бамбай булчирхай болон хөхний хэт авиан шинжилгээнд онцгой бэлтгэл шаардахгүй.
  • Бүртгэлийн хэсэгт тус шинжилгээнд орохыг зөвлөсөн эмчийн бичгээр бүртгүүлнэ.
  • Тухайн цагт ЭМСЯ-аас батласан журмын дагуу үйлчлүүлж буй үйлчлүүлэгч дугаар харгалзахгүй үйлчлүүлнэ.
  • Шинжилгээнд орохоос өмнө үйлчлүүлэгч биед байгаа металл эдлэл, хиймэл шүд, гоёл чимэглэлээ авсан байна.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг 
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"