blog

Өвдөгний Урд чагтан холбоосын гэмтэл

ACL буюу урд чагтан холбоос нь өвдөгний үений тогтвортой байдлыг хангаж байдаг бөгөөд ихэвчлэн хөлний байрлал, шилбэ ясны гадагш эргэлтийн хосолсон хөдөлгөөн эсвэл өвдөгний хэт тэнийлгэх хөдөлгөөн шилбэ ясны дотогш эргэлттэй нэгэн зэрэг хийгдэх мөчид гэмтдэг.

Ямар Шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Өвдөлт үүсэх
  • Өвдөгний үеэр нугалах хөдөлгөөн хийхэд өвдөлт үүсэх
  • Өвдөгний урд хажуу орчмоор хаван үүсэх
  • Өвдөгний урд хэсгээр улайлт үүсэх
  • Алхаж явахад бэрхшээл үүсэх

Нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан

  • Огцом зогсох гүйж, хурдан алхаж байх үед огцом зогсох
  • Үсрэх (үсрэлт хийгээд газар буухдаа эвгүй буух)
  • Өвдөгний үенд ачаалал өгдөг спортоор хичээллэдэг хүмүүс (сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг)
  • Эмэгтэйчүүдэд өндөр өсгийтэй гутал өмсөх
  • Илүүдэл жин, таргалалт
  • Булчингийн хүчний сулрал

Ямар төрлийн Эмчилгээ хийгддэг вэ?

  • Физик эмчилгээ
  • Хөдөлгөөн засал, эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Урд чагтан холбоос нөхөн сэргээх мэс засал
  • Уян наалт эмчилгээ Ортез, чиг эмчилгээ
  • Эрүүл мэндийн боловсрол олгох

 

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ