blog

Өвдөгний өвдөлт

Шинж тэмдэг

Өвдөгний өвдөлтийн байршил, хүч зэрэг нь үүссэн шалтгаанаас хамаарч өөр өөр байж болно.

Хэрвээ эдгээр шинжүүд илэрч байвал эмчид заавал хандаарай

  • Өвдөгний үеэр ачаалал авч чадахгүй, өвдөг тогтворгүй мэт санагдах
  • Өвдөгний үеэр ихээр хавдах
  • Өвдөгний үеэр бүрэн тэнийлгэж чадахгүй эсвэл бүрэн нугалж чадахгүй
  • Шилбэ болон өвдөгний үеэр илэрхий хэвийн бус хэлбэртэй болох
  • Илэрхий улайж, чинэрч, хавдаж, халуурах үед
  • Гэмтлээс шалтгаалж өвдгөөр хүчтэй өвдөх

Өвдөгний өвдөлтийн шалтгаан

Гэмтэл

  • Гэмтэл нь өвдөгний үений аль ч холбоос, шөрмөс, бурса, мөгөөрс, ясанд тохиолдож болно. Гэмтлйин улмаас урд чагтан холбоос тасрах, ясны хугарал, жийрэг мөгөөрс /мениск/ урагдах нь элбэг байдаг. Мөн гэмтлийн гаралтай бурсит /бурса-ийн үрэвсэл/, тендинит /шөрмөсний үрэсэл/ ч элбэг тохиолддог.
  • Механик асуудлууд
  • Үений зайд сул биет байх, өвдөгний гадна шөрмөсний чангарал, тойгны мултрал, түнх болон шагайн үений өвдөлт.

Үений үрэвсэл

  • Үений үрэвсэлт өөрчлөлт 100 гариу хэлбэртэй байдаг ба эдгээрээс остеоартрит, хэрлэг төст, тулай, тулай төст болон халдварын гаралтай үрэвслүүд тэргүүн байр эзэлдэг.

Эрсдэлт хүчин зүйл

  • Жингийн илүүдэл, булчингийн хүч сул байх, зарим спорт мэргэжлийн онцлог, хуучин гэмтэлтэй байх.

Урьдчилан сэргийлэх

  • Илүүдэл жинг хасах, ямар нэгэн спортоор хичээллэх, тоглохын өмнө цаг гарган халаалт хийж занших, спортын хөдөлгөөний техникт сайтар суралцах, булчингийн хүч, сунгалтын дасгалуудыг сайтар хийх мөн дасгал хөдөлгөөн хийхдээ үений одоогийн байдлыг харгалзан ачааллыг тохируулах.

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ