Хуруу тулах үед татах нь зөв үү?
Спортоор хичээллэх үед хамгийн их тулгардаг асуудал бол гар хуруу тулах асуудал байдаг. Бид ч тэр үед сурсан зангаараа “Хуруу тулчихлаа, татаарай” гээд өөртөө хамгийн ойр байгаа нэгнээр гэмтсэн гар хуруугаа татуулдаг. Гэвч ийм арга хэмжээ авах нь байдлыг улам дордуулдаг гэдгийг та мэдэх үү?
- Гар тань хугарсан, зөөлөн эдийн гэмтэл авсан эсэхийг нь мэдэлгүйгээр гар хуруугаа татуулж түлхүүлсний улмаас нөхцөл байдал улам хүндрэх аюултай!
- Гар хуруу тулах гэмтлийг үл тоосноор үений бүтцэд өөрчлөлт орж, хагалгаанд орох хүртэл хүндэрдэг тул бэртэлтэй хэсэгт хүйтэн жин тавьж, чиг тавьж боогоод яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.
Эрүүл Монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхсайханы өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ