Хүчдэлийн хэв шинжит толгойн өвдөлт
Шалтгаан
- Стресс, сэтгэл түгшил
 - Ажлын ачаалал ялангуяа оюуны хөдөлмөр эрхлэх
 - Удаан нэгэн хэвийн байрлалд сууж ажиллах
 - Хоол хүнс
 - Сэдрээгч хүчин зүйлс
 - Архи тамхи хэрэглэх, нүдний ачаалал, нүд хуурайших, ядрах, олон цагаар хоол идэхгүй байх, шингэн зүйл бага уух, нойр дутуу байх, ханиад үрэвсэлт өвчнүүд
 
Шинж тэмдэг:
- Толгой нийтдээ хөшиж дүүрэх, чинэрэх, хавчигдаж дарагдаж байгаа мэт өвдөх.
 - Өвдөлт зонхилон дух зулай, чамархай дагзны орчимд төвлөрч, хүзүү мөр лүү дамжина.
 - Хүчдэлийн хэв шинжит толгойн өвдөлт нь үечлэн хөдлөх хэлбэр ба архаг хэлбэрээр илэрнэ. Үечлэн хөдлөх хэлбэрийн үед толгойн өвдөлт 30 минутаас 7-15 өдөр, архаг хэлбэрийн үед жилд 15-180 өдөр үргэлжилнэ.
 
Урьдчилан сэргийлэлт
- Сэтгэл тайван байж стрессээс сэргийлэх
 - Ажил амралтын дэглэм сахих
 - Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх, агаар салхинд гарах
 - Удаан нэг хэвийн байрлалд байхгүй байх 1 цаг тутамд байрлалаа түр хугацаагаар солих
 - Гар утас, компьютер дэлгэцийн хэрэглээг багасгах
 - Хоногт уух шингэний хэмжээ хангалттай байх
 - Хоол цайгаа тогтмол цагт хэрэглэх
 - Замбараагүй өвдөлт намдаах эм хэрэглэхээс татгалзах
 - Архи тамхинаас татгалзах
 
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ