Ходоодны дурангийн шинжилгээ
Уян дурангаар улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох өндөр ач холбогдолтой, орлуулах өөр шинжилгээний арга байхгүй юм.
Эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдол эдийн шинжилгээ авах ба гадны биет авах, ургацаг авах, цус тогтоох, эрт үеийн хавдрын үеийн салст хуулах зэрэг эмчилгээг дурангаар хийгддэг.
УЛААН ХООЛОЙ, ХОДООДНООС ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХУУЛСНЫ ДАРААХ САНАМЖ
Дурандуулж дууссанаас хойш 1 хү дараа хүйтэн бүлээн ус ууж болно. Мөн 2 цагийн дараа хөнгөн шингэц сайтай хоол
иднэ.
Шинжилгээ авахуулсан тухайн өдрөө шингэн зутан, махыг нь машиндсан шингэн бантан зэргийг иднэ.
Шинжилгээний дараах хориглох зүйлс:
1. Хэт халуун хоол шингэн зүйл уухгүй
2. Шарсан хуурсан, халуун ногоотой, хуурай хоол, шингэц удаантай хоол
3. Сүүтэй цай, кофе, өнгөтэй ундаа жүүс, газтай ундаа уух
4. Архи, тамхи зэргийг хориглоно.
Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа гарна.
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ