blog

Шагайн үений зөөлөн эдийн гэмтэл

Янз бүрийн эрчимтэй хөдөлгөөний үед буруу гишгэх, эргүүлэх, мушгих хөдөлгөөн хийгдсэнээр гэмтэл үүсдэг. Үүнд:

  • Алхах энгийн дасгал хийх үед
  • Унах
  • Өндөр эрчимтэй спортоор хичээллэж байхдаа хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө тавхайг мушгих, эргүүлэх үед
  • Спортын үед бусад хэн нэгний нөлөөгөөр

Шинж тэмдэг

Шагайн зөөлөн эдийн гэмтлийн үед өвдөхөөс гадна олон шинжүүд илэрдэг.

  • Хавдах
  • Хөхрөх, улайх
  • Тэмтрэхэд эмзэглэл, зовиур ихтэй байх
  • Шагайгаар тогтворгүй байх ( энэ үед ихэвчлэн холбоос бүрэн урагдсан, үеэр мултрал үүссэн байх нь элбэг)

Оношилгоо

Тэмтрэх үзлэгээр аль холбоос гэмтсэн байх магадлалтайг байрлал зүйн хувьд тодорхойлдог. Холбоосын гэмтлийг эхлээд Рентген зурганд яс ( учир нь шагайн ясны хугарлын үед ч адил өвдөх, хавдах шинжүүд илэрдэг), үений мултралын зэргийг тодорхойлох замаар оношилж болох ч Соронзон Үелзүүрт Томографийн ( MRI ) тусламжтайгаар оношийг бүрэн тодруулдаг.

 

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ