Харшлын ринит буюу харшлын гаралтай хамрын хөндийн үрэвсэл
Хамрын хөндийн үрэвсэл нь IgE холбоот хэт мэдрэгшлийн урвалаар явагддаг онцлогтой.
- Цочмог ба улирлын
- Архаг ба олон наст ургамлын
- Олон наст ургамлын харшлын ринит нь дахилтат ханиадтай андуурагддаг.
Шалтгаан, эмгэг жам
Харшил төрүүлэгч амьсгалын замын салстад хүрэлцсэнээс өвөрмөц IgE эсрэг бие эзэн биед үүснэ.
Хүрээлэн байгаа орчны агаарт байгаа харшил төрүүлэгчийн концентрацтай ринитийн шинж тэмдэг шууд хамааралтай
Тархалт
- Ихэвчлэн удамшлын харшлын өгүүлэмжтэй
- Хүүхэд болон насанд хүрэгчдэд
Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг
- Хамар битүүрэхтэй хамт загатнах, угсруулан найтаалгах
- Тунгалаг нус гоожих (эозинофил ихсэх)
- Нүд загатнах, нулимс гарах
- Дух хэсгээр өвдөх, хөндүүрлэх
- Салст хавагнасан, цайвар, хөхөлбөр болох
- Улирлын шинж чанартай (зун, хавар, намар эрт )
- Ургамлын тоосноос - улиас мод, ойн самар, хус, өвс, хөх тариа зэргээс шалтгаална
- Хэдэн 7 хоног үргэлжилнэ, жил бүр ижил цагт шинж тэмдэг эхэлж давтагдана
- Олон наст ургамлын гаралтай
- Амьсгалаар: гэрийн тоос, ноос, арьс шир, хөгц, тамхи, үс, хөрс шороо
- Хоол хүнс: гурил, өндөг, сүү, самар, загас, гүзээлзгэнэ
- Мэргэжлээс шалтгаалсан ( нарийн боовчин, үсчдэд, эмнэлгийн ажилчдад – тальктай резинэн бээлийнээс харшлах )
- Жилд үе үе зовуур илрэх болон хамрын салст байнга үрэвссэн байх
Хүндрэл
Архаг синуст/ полип
Дунд чихний шүүдэст үрэвсэл
Оношлогоо
- Өвчний түүх
- Үзлэг
- Харшлын сорил
Эмчилгээ
Хамгийн сайн арга бол харшил төрүүлэгчээс хол байх эсвэл хүрээлэн буй орчноос харшил үүсгэж буй цочроогчдыг арилгах
Эмийн эмчилгээ
Дархлаа эмчилгээ, мэс засал
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Даваа-Баасан 08:30-17:00
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ