blog

Улны хальсны үрэвслийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл

  • Хөлийн тавхайн нум хэт хавтгай эсвэл хэт өндөр байх.
  • Буруу гишгэлттэй явдаг.
  • Илүүдэл жин таргалалт.
  • Ахиллын шөрмөс богиносож хатуурах.
  • Удаан цагаар зогсож ажиллах.
  • Хэт намхан гутал, эсвэл хатуу ултай гутал удаан хугацаагаар өмсөх.
  • Хөлийн уланд ачаалал их өгдөг спортоор хичээллэдэг хүмүүс./хөлбөмбөг, гүйлт/

УЛНЫ ХАЛЬСНЫ ҮРЭВСЛИЙН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ

Хөдөлгөөн эхлэх үед өсгий өвдөх. /өвдөлт өглөө босоод алхаж эхлэх, удаан зогсох, удаан сууж байгаад босож явахад өвдөх/

Алхаад ирэхээр өвдөлт намдах шинжтэй байна.

Өвдөлт дасгал хийж эхлэхэд нэмэгдэж дасгалын явцад аажмаар буурдаг

ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ

  • Эмчийн үзлэг
  • Хэт авиан шинжилгээ /улны хальс хавагнаж зузаарсан байна/
  • Рентген шинжилгээ /50%-д өсгийд ясны ургалт илэрнэ/

ЭМЧИЛГЭЭ

  • Дасгал хөдөлгөөн Хамгийн чухал нь нотолгоонд суурилсан, анагаах ухаанд батлагдсан үр дүнтэй арга бол дасгал эмчилгээний арга юм.
  • Физик эмчилгээ Өвдөлт болон улны хальсны үрэвслийг намдаах зорилгоор хийдэг.
  • Эмийн эмчилгээ Өвдөлт болон үрэвслийн эсрэг эмчилгээ
  • Өсгийд үрэвсэл намдаах тарилга хийх Богино хугацаанд өвдөлт намдаадаг үр дүнтэй орчин үед өргөн хэрэглэж байгаа арга юм.
  • Туслах хэрэгсэл Нумтай улавч, зөөлөн өсгийвч, чиг, наалт, гутал

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ