Компьютер томограф шинжилгээ гэж юу вэ?
Компьютер томограф шинжилгээ нь рентген туяа /X-ray/ ашиглаж хүний биеийн толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Үүнд:
Хэвлийн хөндийн болон голтын эрхтний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
Нурууны (xүзүү, сээр, бүсэлхий)
Цээжний хөндийн болон голтын эрхтний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
Толгойн
- Хамрын дайвар хөндийн
- Чихний
- Ухархайн
- Хүзүүний
- Мөчдийн
Компьютер томограф шинжилгээнд орох шаардлага :
- Олон жил хорт зуршил хэрэглэсэн хүмүүс
- Удаан хугацаагаар ханиалгах , хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх
- Олон жил суурь өвчтэй явсан хүмүүс болон элэгний үрэвсэл, хатуурал, уушгины архаг үрэвсэл
- Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
- Эхо, рентген, цус, шээс гэх мэт шинжилгээнд ямар нэг сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах
Компьютер томограф шинжилгээний бэлтгэл :
- Өөрт эвтэйхэн хувцас өмсөх
- Шинжилгээ хийгдэх үед төмөр товч, үсний зүүлт, үнэт эдлэл , хиймэл шүд гэх мэт зургийн чанарт нөлөөлөх зүйлсийг тайлах шаардлагатай.
- Жирэмсэн эмэгтэйд эсрэг заалттай ба зайлшгүй шаардлагаар КТ хийлгэх заалттай бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авна.
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ