blog

MRI буюу соронзон резонанст томограф шинжилгээ гэж юу вэ?

MRI буюу соронзон резонанст томограф шинжилгээ нь соронзон оронг ашиглаж, эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж дүрс болгон болгон хөрвүүлдэг шинжилгээний арга юм.

  • Толгойн тодосгогчгүй , тодосгогчтой MRI шинжилгээ
  • Бага аарцгийн тодосгогчгүй , тодосгогчтой MRI шинжилгээ
  • Мөчдийн MRI шинжилгээ
  • Нурууны MRI шинжилгээ гэх мэт байна.

MRI шинжилгээ нь хүний биед ямар нэгэн туяаны ачаалал хор нөлөөгүй байдаг учраас жирэмсэн эхчүүд хүртэл орох боломжтой.

MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Иймээс үйлчлүүлэгч нь шинжилгээ хийлгэхээс өмнө өөрийн биедээ зүүсэн үнэт эдлэл, металл эд зүйлсээ тайлж үлдээх шаардлагатай байдаг.

Хэрэв үйлчлүүлэгч нь:

  • Зүрхний электрон төхөөрөмж эсхүл металл хавхлага суулгасан
  • Хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгацтай
  • Биедээ сум эсвэл металлын хэлтэрхийтэй

Мэс заслаар тавигдсан судасны болон эд, эрхтний хавчаартай бол энэ шинжилгээнд орох эсрэг заалттай ба тул эмчдээ заавал энэ талаар мэдэгдэх ёстой байдаг.

MRI шинжилгээний бэлтгэл :

  • Аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл металл түгжээгүй хувцас өмсөх.
  • Шинжилгээнд орох өдрөө үнэт эдлэл зүйхээс аль болох зайлсхийх.
  • Шинжилгээнд орохоос өмнө хүлээн авсан зааварчилгааг нэг бүрчлэн мөрдөх.

Хэрвээ бага насны хүүхэд шинжилгээнд орох бол унтуулга хийгдэх ба унтуулгыг тухайн тохиолдлоос хамаарч уухаар сироп өгөх эсвэл судсаар хөнгөн унтуулна. Иймд шинжилгээнээс өмнө унтуулгын эмчтэй уулзаж шинжилгээг хэзээ хийхээ төлөвлөнө.

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ