blog

Бөөр, шээсний замын халдвар гэж юу вэ?

Нянгийн халдвараар бөөр шээсний замд өгсөх болон уруудах замаар халдварлагдаж үрэвсэл үүсэхийг бөөр шээсний замын халдвар гэнэ.

Өгсөх замаар халдварлагдан гэдэг нь шээсний сүвээр нянгийн халдвар 80-90% E.Coli буюу гэдэсний савханцар орж халдварлагдахыг хэлнэ. Уруудах замаар халдварлагдах нь гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, хорхойтой шүд, ханиад томуу, гэх мэт өвчний улмаас нянгууд цусаар дамжиж бөөр шээсний замд очин үрэвсэл үүсгэнэ.

Бөөр шээсний замын халдварт өртөмтгий хүмүүс. Үүнд:

  • Шээсний замын бөглөрөлтэй, мэс ажилбар хийлгэсэн
  • Шээсээ удаан барьдаг
  • Жирэмсэн эхчүүд
  • Чихрийн шижин өвчтэй дархлаа суларсан
  • Давсаг шээсний сүвийн гуурстай хүмүүс
  • Даарч хөрөх, ажлын хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс
  • Гадна бэлэг эрхтний ариун цэвэр муу байх зэрэг нь бөөр шээсний замын халдвараар халдварлах эрсдэлтэй .

Илрэх шинж тэмдэг:

  • Олон удаа ойр ойрхон шээх
  • Шээсний өнгө үнэр, хэмжээ өөрчлөгдөх, шээс булингартай гарах
  • Шээхэд шээсний сүвээр өвдөх
  • Халуурах
  • Ууц нуруугаар өвдөх
  • Нүүр цэлхийж хавагнах
  • Артерийн даралт ихсэх
  • Толгой өвдөх
  • Ядарч сульдах
  • Хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэлт

  • Хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй
  • Даарахгүй байх, дулаан, зөв зохистой хувцаслах
  • Зохистой хооллох, сайн унтаж амрах
  • Ажил амралтаа зөв зохицуулах
  • Эмчид жилдээ нэг удаа үзүүлж байх, шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хянуулах
  • 6 сард 1 удаа цусны ерөнхий, биохими, шээсний шинжилгээ хийлгэж байх
  • Хэвлий эхо жилд 1-2 удаа хийлгэх
  • Шээсний ариун чанарын шинжилгээ өгөх
  • Аливаа эмийг заавал эмчийн заавраар уух
  • Хоногт 1,5-2л шингэн юм уух

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ