Нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу вэ?
Анхдагч ба хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулан, аажмаар булчирхайлаг эд нь холбогч эдээр солигдож, түүний гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдлыг үүсгэдэг, дахилттай явагддаг архаг эмгэгийг хэлнэ.
Анхдагч шалтгаан
- Архины
- Буруу хооллолтын
- Вирусийн
- Эмийн
Хоёрдогч шалтгаан
- Цөсний чулуу
- Цөсний замын хөдөлгөөний алдагдал
- Цөсний цоргын чулуу
- Элэгний цирроз
- Архаг гепатит
- Нойр булчирхайн гэмтэл
Шинж тэмдэг
Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал сүвээ ар нуруу руу ороож дамжина.
Огцом хүчтэй өвдөх ба таарч тохирохгүй хоол идсэн, архи дарс хэрэглэсэн үед хурцаддаг.
- Бөөлжих, хоолонд дургүй болох гэдэс дүүрэх
- Суулгах
- Ам хатах
- Арьс хуурайших
Урьдчилан сэргийлэхийн тулд:
Хоолны дэглэм сахина. Амьтны гаралтай өөх тос бага, үхрийн махтай, чанасан, жигнэсэн 1 ба 2-р хоол, бага, багаар ойр ойрхон 3 цагийн зайтай өдөрт 5-6 удаа өгнө. Өөх тос ихтэй, хурц, шарсан, хуурсан, даршилсан, давсалсан хоол хүнс, архи, хийжүүлсэн болон хэт хүйтэн ундаа хэрэглэхийг хориглоно.
Амьдралын хэв маяг өөрчлөх / үүнд архи тамхины хэрэглээг хязгаарлах дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх /
Урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдах
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ