Ходоодны дурангийн шинжилгээ
Ходоодны дурангийн шинжилгээ нь хоол боловсруулах замын эмгэгүүдийг илрүүлэх алтан стандарт арга бөгөөд ходоод, улаан хоолой, нарийн гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм..
Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд улаан хоолой, ходоодыг дурандуулснаар шарх үүсэх, гэмтэх гэсэн ойлголт байдаг. Энэ нь маш буруу ойлголт. Хүний улаан хоолойн диаметр 2 см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэх явдал үгүй.
Дурангийн шинжилгээний дараа янз бүрийн эмгэг өөрчлөлтүүд үүсдэггүй. Харин эсрэгээрээ улаан хоолой, ходоодны эрт үеийн хавдрыг оношлох хамгийн төгс шинжилгээний арга юм.
Хожуу илрүүлсэн үед энэ өвчнийг асар их зардлаар эмчилдэг ч амьдрах хугацаа нь уртсаж чаддаггүй. Тиймээс эмчилгээний үр дүнгээ сайжруулъя гэвэл хорт хавдрыг эрт үед нь оношлох нь чухал. Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндсэн арга нь ходоод дурандуулах болон хеликобактер илрүүлэх шинжилгээ хийлгэх өөрөөр хэлбэл жил бүр эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах явдал юм.
Хэрэв танд дараах зовуур, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээ хийлгээрэй
- Хоолонд дургүй болох
- Хоолны шингэц муудах
- Ходоод цанхайх, гэдэс дүүрэх
- Дотор муухайрах, огих, бөөлжих
- Хэл зузаарч өнгөртөх
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Батгаших
- Цээж гашуу оргих, гулгих
- Хэхрүүлэх, зогисох
- Хоол тээглэж горойх
- Ходоод аюулхай орчим өвдөх
- Гүйлгэх, баас хар гарах
- Шалтгаангүй турах, ядрах
Шинжилгээнд ирэхдээ:
Урьд оройн 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай.
ЭРҮҮЛ МОНГОЛ ИРГЭН - ЭХ ОРНЫ БАЯЛАГ
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"