Цэвэршилт
Цэвэршилт гэдэг нь ахимаг насны эмэгтэйчүүдэд өндгөвчний ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс багассанаас үүдэн ерөнхий бие махбодийн болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтөөр илрэх физиологийн үйл явц юм.
Цэвэршилтийг хүний нөхөн үржихүйн үйл ажиллагааны хөгшрөлт гэж тодорхойлдог. Эмэгтэйчүүдэд 45-55 насны цэвэршилт тодорхой үе шаттайгаар явагддаг.
Цэвэршилтийн хэлбэр үе шат
- Физиологийн цэвэршилт
Эмэгтэйчүүдийн нас ахих үед өндгөвчийн ажиллагаа аяндаа буурч даавар боловсруулан ялгаруулах чадвараа алддагтай холбоотой сарын тэмдэг зогсч цэвэршилт эхэлнэ.
Эмэгтэйчүүдэд арьсны өнгө, яс үндэс, хоол тэжээлийн өвөрмөц байдлаас онцын хамааралгүйгээр 45-55 насанд цэвэршилт байгалийн жамаараа явагддаг.
- Цэвэршилтийн урьтал үе
Бэлгийн даавруудын хямрал бууралттай холбоотой 45 насны үеэс эхлэн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж улмаар зогсох хүртэл 4-4,5 жил үргэлжилнэ. Энэ үед сарын тэмдэг 1-2 сараар саатаж мөчлөгийн хугацаа уртсах, сарын тэмдэг удаан үргэлжлэх, цус алдах эсвэл сарын тэмдгийн хэмжээ эрс багасах байдлаар илэрнэ.
Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдийн зөвхөн 5-10%-д ямар ч шинж тэмдэггүй, мөчлөгийн хямралгүйгээр сарын тэмдэг зогсдог.
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ