blog

Өвдөгний үений “HYALURINIC ACID” тарилга

“HYALURINIC ACID” тарилга нь остеоартритын үр дүнтэй, аюулгүй эмчилгээ юм.

Өвдөгний үений остеоартритын II-III шатанд үенд хийснээр дараах эмчилгээний нөлөөг үзүүлдэг. Үүнд :

Үрэвсэл бууруулах

  • Үений мөгөөрсийг үүсгэдэг “Хондроцит” эсийн өсөлт, үүсэлтийг нэмэгдүүлэх
  • Чухал хэрэгцээт уураг Протеогликан ба нүүрс ус Гликозаминогликаныг үүсэлтийг нэмэгдүүлэх замаар үений мөгөөрсийг бэхжүүлэх.
  • Үений жийргэвч мөгөөрсний ачааллыг бууруулах
  • Остеоартритийн үе шатыг хүндрэхээс сэргийлэх

Бие махбодийг өөрийн гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжсэнээр эргээд өвдөгний гиалуроны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, урт хугацааны үр нөлөөг өгдөг орчин үеийн эмчилгээний арга юм.

“HYALURINIC ACID” тарилгыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч Хэт авиа болон Рентген хяналтад үенд хийх ёстойг анхаарна уу.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ