blog

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь /дисменнорой/ сарын тэмдэг ирэх үеэр хэвлийн доод хэсгээр өвдөлт өгч эмэгтэйчүүдийн сэтгэлзүй болон амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг.

Зарим эмэгтэйчүүдэд хэвлийн доод хэсгээр өвдөх нь хөнгөн хэлбэрээр илэрдэг бол зарим эмэгтэйчүүдэд өвдөлт хүчтэй илэрдэг байна.

Анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг.

  • Анхдагч гэдэг нь залуу охидод илэрдэг бөгөөд сарын тэмдэг үзэгдэж эхлэх үеэс илэрнэ.
  • Хоёрдогч гэдэг нь бага аарцгийн эрхтний эмгэг өөрчлөлттэй холбоотой үүсдэг.

Шинж тэмдэг

  • Хэвлийн доод хэсгээр шахаж базалж, өвдөнө.
  • Өвдөлт нь сарын тэмдэг ирэхийн өмнөх 1-3 өдрөөс эхэлж хэдэн минутаас хэдэн цаг хүртэл үргэлжилж болно.
  • Сарын тэмдэг ирэх хугацаанд бага зэрэг өвдөлт ажиглагдана.
  • Өвдөлт нуруу, гуя руу дамжина.

Зарим эмэгтэйчүүдэд

Толгой өвдөх, толгой эргэх, гэдэс гүйлгэх, дотор муухайрах зовууруудтай хамт илэрч болно.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Сар болгон өвдөж уг өвдөлт нь амьдралын чанарт тань сөргөөр нөлөөлж байгаа бол
  • Сарын тэмдэг ирэх үед илэрдэг зовуур тань жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа бол

Хэрэв сарын тэмдэг ирэх үед өвдөх зовуур 25наснаас хойш илэрч байгаа бол та зайлшгүй мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"