blog

Умайн хүзүүний эсийн шинжилгээ

Умайн хүзүү, умайн хүзүүний дотор суваг хэсгээс сойзоор хусч, түрхэц аван тавиур шил дээр түрхэж бэхжүүлэн шинжилдэг арга юм.

Энэ шинжилгээг эс судлаач эмч харж дүгнэнэ. Умайн хүзүүний эсийн шинжилгээ нь умайн хүзүүний хөнгөн, хүнд гэмтлийг илрүүлэх нь 50% буюу дундаж мэдрэг чанартай, 97%-ийн өвөрмөц чанартай.

Ямар хүмүүс эсийн шинжилгээнд хамрагдах вэ?

  • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд 30 – 60 насандаа хийлгэнэ.
  • Эрт илрүүлэлтээр сөрөг хариу гарснаас хойш 3 жил тутам давтан шинжилгээнд орно.
  • Эерэг хариу гарсан эмэгтэй эмчийн зааврыг дагаж мөрдөнө.

Эсийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

  • Үтрээгээс их хэмжээгээр цус алдаж байгаа үед
  • Биеийн юм ирж байгаа үед түр хойшлуулж дууссанаас хойш 3-5 хоноод шинжилгээ авна.
  • Үтрээний хурц үрэвсэлтэй, маш их хэмжээний ялгадас гарч байвал эмийн эмчилгээ хийсний дараа шинжилгээ авбал тохиромжтой.
  • Үтрээнд эмчилгээний лаа хийсэн бол хийсэн өдрөөс хойш 2 –оос доошгүй хоногийн дараа наац авна.
  • Өмнөх өдөр нь бэлгийн харьцаанд ороогүй байх

Эсийн шинжилгээг ямар тохиолдолд хийлгэхгүй вэ?

60 насанд хийгдсэн эсийн шинжилгээ сөрөг, 3 жилийн өмнөх шинжилгээ нь мөн сөрөг гарсан эмэгтэй

Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйд эрт илрүүлэлтийн шинжилгээ хийхгүй. /Гэхдээ ямар нэгэн шинж илэрвэл эмчид хандахыг зөвлөнө/

Түрүүнд нь умай авах (гистерэктоми) мэс засал хийлгэсэн бол

Өмнө нь умайн хүзүүний бус өөр хавдрын шалтгаанаар умай авах мэс засал хийлгэсэн бол үтрээнээс эсийн шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"