Д Витамины дутагдал
Д витамин нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг тосонд уусдаг витамин бөгөөд маш олон эрхтэн, эдийн үйл ажиллагаанд оролцдог.
Д витамин дутагдал нь хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилтэд хүргэдэг гэдгийг хэн бүхэн мэддэг ч түүний дутагдлаас болж маш олон эрхтэн тогтолцоо гэмтэж өвчлөлд хүрдэг.
Д витамины цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээндээ харин өвлийн адаг, хаврын улиралд харьцангуй багасдаг байна.
Түүнчлэн биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүст Д витамины дутагдал элбэг байдаг байна.
Бид Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд өдрийн 11:00-15:00 цагийн хооронд биеийн 15%-ийг наранд гарган зөвхөн 15мин болоход л тухайн өдрийн Д-ийн хэмжээгээ хангалттай авч болдог байна.
Та ядрангуй, их хөлөрдөг, байнга ханиад томуу хүрээд байна уу?
Тэгвэл эргэлзэх хэрэггүй Д витамины хэмжээг цусанд нь тодорхойлуулаад үзээрэй. Учир нь Д-ийн дутагдалтай үед дархлаа сул вирусийн шалтгаант ханиад томуугаар их өвчлөмтгий байдаг.
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"