blog

Цусны биохимийн шинжилгээ

Цусны сийвэнд агуулагдах биологийн идэвхит бодисууд болох

  • Уураг: Нийт уураг, Альбумин
  • Нүүрс ус: Глюкоз
  • Өөх тос: Холестерин, Триглицерид, Липопротейн
  • Фермент: АЛАТ, АСАТ, ГГТ, Амилаза, Липаза, Шүлтлэг фосфатаза, Лактатдеграгеназа
  • Пигмент Билирубин
  • Азотлог бодисууд: Креатинин, Мочевин, Шээсний хүчил
  • Эрдэс бодис: Кальци,Төмөр, Магни
  • Электролит: Натри, Кали, Хлор

зэрэг нэлээд олон өвчний талаарх мэдээлэлийг өгөхүйц үзүүлэлтүүдийг шинжилсэнээр элэг, цөс, нойр булчирхай, бөөр, зэрэг дотор эрхтэний үйл ажиллагаа, мөн бодисын солилцооны өөрчлөлт зэргийг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм.

Өөрөөр хэлбэл дотор эрхтэний бүтцийн өөрчлөлтийг дүрс оношилгооны шинжилгээ, харин үйл ажиллагааны өөрчлөлтийг цусны биохимийн шинжилгээ харуулах тул та манай эмнэлгийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамрагдсанаар өөрийн эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг авах боломжтой юм.

Цусны биохимийн шинжилгээ өгөхийн өмнө тодорхой бэлтгэл шаардана.

  • Биеийн дасгал хөдөлгөөн
  • Стресс
  • Хооллолт, мацаг барих
  • Хорт зуршилын хэрэглээ

Эмийн бодис зэрэгт анхаарах нь шинжилгээний хариу үнэн зөв гарахад чухал нөлөөтэй байдаг.

Цусны биохимийн шинжилгээ нь дараах өвчнүүдийн онош тогтоох гарааны шинжилгээ юм. Үүнд:

  • Элэгний үрэвсэл, элэгний дутагдал болон элэгний бүх эмгэгүүдийн үед
  • Архины хордлого
  • Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал,
  • Нойр булчирхайн хурц үрэвсэл,
  • Ферментийн дутагдал,
  • Чихрийн шижин,
  • Цөсний өтгөрөлт, цөсний үрэвсэл,
  • Судасны хатуурал,
  • Таргалалт,
  • Хоолны тэжээлийн дутагдал, тулуй гэх мэт.

Иймд та урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдах нь өвчинөөс урьдчилан сэргийлэх мөн өвчин хүндрэх, архагших зэргээс хамгаалж, таны амьдралын чанар, цаг хором бүр бүтээмжтэй байх болно.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"