Гэр бүлийн өвчин буюу чимээгүй тахал
"Хеликобактер" нь бохир зүйлсээр болон халдвартай хүний хэрэглэсэн аяга, халбага, шүлсээр дамжин биед халдварладаг бөгөөд нэгэнт халдвар авсан тохиолдолд ходоод гэдсийг үрэвсүүлж, өвдөх шинж тэмдгээр илэрдэг байна. Уг бактери нь давстай эсвэл чихэрлэг орчинд илүү ихээр үржин орширч, хороо ялгаруулдаг.
Тиймээс ходоодны хүчил ялгаралтыг их эсгэдэг хүнсний бүтээгдэхүүн , хоолны янз бүрийн амтлагч, соус , цэвэр сүү , түүхий ногоо , исгэлэн жимс, хэт чихэрлэг зүйл , газтай ундаа , өөх тостой мах, архи,тамхи зэргээс татгалзах хэрэгтэй.
Хеликобактерийн үед илрэх шинж тэмдгүүд:
• Хэвлийгээр цанхайна
• Цээж гашуу оргино
• Амнаас эвгүй үнэр үнэртэнэ
• Хэвлий орчим өвдөнө
• Нүүрэн дээр батга гарна
• Бие нозоорч амархан ядрамтгай болно
• Зарим хүнд ямар ч шинж тэмдэггүй байж болно
Хэрэв таньд дараах шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандан шинжилгээ өгнө үү.
Хеликобактерийн халдварыг яаж илрүүлэх вэ?
• Уреазийн амьсгалын сорил
• Уреазийн түргэвчилсэн сорил (дуранд суурилсан)
• Баасанд хеликобактерийн антиген илрүүлэх шинжилгээ
• Цусанд хеликобактерийн эсрэг бие илрүүлэх
• Хеликобактерийг өсгөвөрлөх
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"