blog

Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ

Цусны бүлэг нь эцэг, эхээс удамшиж, насан туршид өөрчлөгддөггүй үзүүлэлт тул уг шинжилгээг заавал үнэн зөв шинжлүүлсний дараа шаардлагатай бичиг баримт болон дүрэмт хувцас гэх мэт зүйл дээр зөв тэмдэглүүлэх нь чухал юм.

Одоогоор Олон улсын Цус Сэлбэлтийн Нийгэмлэг нь хүний цусны бүлгийн нийт 35 төрлийн системийг тодорхойлсон бөгөөд Хүний цусны бүлгийг тэдгээрийн хамгийн чухал нь болох ABO ба RhD эсрэг төрөгчөөр тодорхойлж байна.

Цусны бүлгийн эдгээр системийн ашиглан

Цусны бүлэг О, A, B, AB аль нь болох

Резус фактор нь эерэг үү (RhD+), сөрөг үү (RhD-) гэдгийг тогтоож байна.

Өмнө нь бид цусны бүлгийг (O)I, (A)II, (B)III,(AB)IV гэж нэрлэдэг байсан одоо бол уг нэршлийг хэрэглэхгүй, харин (O) (A) (B) (AB) бүлэг гэж нэрлэдэг болсон.

Ойлгомжтой байдлаар тайлбарлавал хүний цусны

ABO бүлэг тухайн хүний цусны улаан эс дээр байгаа А, В эсрэгтөрөгч дангаараа байна уу эсвэл хоёулаа байна уу эсвэл бүр огт байхгүй байна уу гэдгээр тодорхойлогдоно.

Хэрэв таны цусны улаан эсэд:

  • А эсрэгтөрөгч байгаа бол таны цусны бүлэг А,
  • В эсрэгтөрөгч байгаа бол таны цусны бүлэг В,
  • А, В эсрэгтөрөгч хоёул байгаа бол таны цусны бүлэг AB,
  • А, В хоёул байхгүй бол таны цусны бүлэг О гэж тодорхойлогдоно гэсэн үг юм.

Резус (Rh) системийн эсрэг төрөгчид нь улаан эсийн эсрэг төрөгчдийн доторх биеэ даасан нэг бүлэг юм.

Хэрэв таны улаан эсийн гадаргуу дээр Резус Д эсрэгтөрөгч байгаа бол та Резус Д эерэг (RhD+), Д эсрэгтөрөгч байхгүй бол та Резус Д сөрөг (RhD-) бүлгийн цустай байна.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"