Цусны шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс
- Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох
- Хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол, согтууруулах ундааг 3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байх
- Шинжилгээг өлөн үедээ буюу хооллосноос хойш 6-8 цагийн дараа өгнө.
- Шинжилгээ өгөхөөс өмнө буцалсан ус, чихэргүй хар цай ууж болно.
- Зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар дээрх нөхцөлүүдийг шаардахгүйгээр шинжилгээ өгч болно
Мөн та цусны шинжилгээ хийлгэхдээ танаас шинжилгээ авч буй зүү, тариур, хуруу шил гэх мэт хэрэгслүүд нэг удаагийн байх ёстой, хугацааны хяналт зэргийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.Цусны шинжилгээний хариу бидний биеийн тухай ихийг хэлж өгч чаддаг. Мэдээж та эдгээрийг өөрийн шинжилгээнээс тайлж уншиж чадсан ч гэсэн үр дүн, сөрөг нөлөөний тухай илүү тодорхой, үнэн бодит хариулт авахын тулд мэргэжлийн эмчид хандаж, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
Цагийн хуваарь 09:00-17:00
Лавлах утас: 7708-0303
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"