Цусны бүтэц болон үүрэг
Хүний бие махбодид нийт 4-5 л цус эргэлдэх ба энэ нь биеийн жингийн 7%-ийг эзлэдэг. Үүний 50-55% судсаар эргэлдэж, үлдсэн хэсэг нь элэг дэлүүнд нөөцлөгдөх ба цус нь бие махбодид хамгаалах, тээвэрлэх, гоместазыг зохицуулах, дотоод шүүрлийн болон хүчил шүлтийг зохицуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэн оршдог шингэн эрхтэн юм.
Цус нь дүрст элемент болон сийвэнгээс тогтох ба цусны дүрст элемент болон түүний уургийн хэмжээг хэмжиж тоон мэдээлэл өгч буй шинжилгээг ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ гэнэ.
Харин сийвэн дэх уураг, нүүрс ус, өөх тос, гормон, витамин , фермент зэрэг биологийн идэвхт бодисууд мөн өвчин үүсгэгч бактер вирус зэргийг биохими, иммунологи, серологи, бактериологи, молекул биологийн шинжилгээгээр шинжилдэг.
Ажлын өдөр цаг авна уу!
Цагийн хуваарь : 09:00-17:00
Лавлах утас: 7708-0303
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"