blog

Нүдний өвдөг

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Өвдөг нь дийлэнх тохиолдолд бактери / нянгийн үйлчиллээр (бохир орсноор), дархлаа суларсан үед үүсдэг.

Шинж тэмдэг:

  • Зовхи хэсэг газар хөндүүрлэх
  • Зовхины хэсэг газар арьс улайх, хавагнах
  • Улайж, хавдсан хэсэгт оройдоо шар голтой нэвчдэс үүсэх

Нүдний өвдөг гарсан үед нохойны үс сахлаар хатгаж болохгүй! Ингэх нь бохир орж үрэвсэх аюултай тул нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна

Урьдчилан сэргийлэлт:

  • Гараа сайтар угаах, бохир гараар нүд орчимд хүрэхгүй байх
  • Нүүр нүдний будaгыг сайтар арилгах
  • 2-3 сар тутам нүдний будaгыг шинэчилж байх, өөр хэн нэгэнтэй будaгаа солилцохгүй байх

 

Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ