Бид яагаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой вэ?
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь ирээдүйд эрүүл саруул байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв хүмүүс эмчийн зөвлөснөөр тогтмол эрүүл мэндийн үзлэгт орвол олон хүн нас барах эрсдэлээс сэргийлж болно.
Урьдчилан сэргийлэх үзлэг нь эмчилгээ хийх хамгийн тохиромжтой үед өвчин эмгэгийг эрт илрүүлж чаддаг. Жишээлбэл, бүдүүн гэдэсний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой , эрт үедээ эмчлэгддэг хорт хавдрын нэг боловч өвчний эрт үед цөөн шинж тэмдэг илэрдгээс болж хавдрыг хүндрүүлдэг байна.
Зүрхний өвчин нь Монгол улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа ч артерийн даралт ихсэх өвчин, цусан дахь холестерины хэмжээг тогтмол хянаж, шаардлагатай бол эмэн эмчилгээг хийснээр хүмүүс зүрхний шигдээс , тархинд цус харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болдог.
Та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар амь насанд аюултай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх энгийн бөгөөд чухал алхмыг хийж байгаа юм.
Эрүүл Монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ