blog

Умайн хүзүүн тухай

Эмэгтэй хүний умай нь давсагны ард бага аарцгийн хөндийд байрлах доош харуулсан лийр хэлбэрийн булчинлаг эрхтэн юм. Умайн их бие, умайн хүзүү, дайврууд гэсэн үндсэн хэсгүүдээс тогтно. Энэ лийр хэлбэрийн эрхтний доод талын нарийссан хэсгийг умайн хүзүү гэнэ.

Умайн хүзүү (савны амсар ч гэж нэрлэдэг) нь үтрээнд эмэгтэйчүүдийн толины үзлэг хийхэд харагдаж байдаг. Умайн хүзүү нь олон давхар хавтгай хучуур эд болон сувгийн нэг давхар бортогон хучуур эдээс тогтоно.

Энэ 2 хучуур эдийн уулзвар хэсэг дээр умайн хүзүүний хавдар үүсдэг.

Умайн хүзүүний хавдрын шалтгаан

Монголоор Хүний хөхөнцөр вирус (ХХВ) англиар Human Papilloma virus (HPV) нь бэлгийн замаар халдварладаг. Энэ вирусын 16,28,26,33,35,39,45 гэх зэрэг хэв шинжүүдийг хавдар үүсгэгч вирус бус онкоген вирус гэж нэрлэдэг.

Гэхдээ энэ вирусын халдвар авсан хүн бүр 100% умайн хүзүүний хавдраар өвчилнө гэсэн үг биш юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлахад бүх хүмүүс ханиад хүрдэг. Зарим хүмүүс хэд хоноод халуурч байгаад эдгэрчихдэг.

Цөөн тооны хүмүүст нь хатгаа үүсэх хүндрэх тохиолдол гардаг. Үүнтэй нэг адилаар биеийн эсэргүүцэл султай, тамхи татдаг, бэлгийн замын бусад халдваруудтай, илчлэг бус хоол хүнс хэрэглэдэг, бэлгийн хавьтагч олонтой, эсвэл эрэгтэй нь бэлгийн хавьтагч олонтой хүмүүст энэ вирус нь идэвхжин умайн хүзүүний хучуур эдүүдийг гэмтээж эхэлдэг. Нөгөө бүлэг хүмүүст вирус нь унтаа байдалд ордог.

Илрэх шинж тэмдгүүд

Хүний хөхөнцөр вирусээс (XXВ) халдварлагдахад эсвэл хавдрын урьтал үе шат болон хавдрын эрт үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Зөвхөн хожуу үе шатандаа орсон үедээ л хэвлийн доод хэсгээр өвдөх, үтрээгээр мөчлөггүй цус гарах, бэлгийн харьцаанд ороход цус гарах, үтрээгээр эвгүй үнэртэй зүйл гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Илрүүлэх хугацаа

Эмч нарын болон эмэгтэйчүүд та бүхний зорилго бол хавдар үүссэн эсэх, урьтал үе шатандаа байгаа эсэх эсвэл ХХВ вирусийг тээж яваа эсэхийг юуны түрүүнд мэдэх шаардлагатай.

Үүний тулд эсийн шинжилгээ болон ХХВирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байвал зохино. Эдгээр шинжилгээнүүдийг товлосны дагуу тогтмол өгч хэвшсэнээр умайн хүзүүний хавдраас бүрэн сэргийлж чадна.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ