Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ нь янз бүрийн өвчний оношлогоонд хамгийн өргөн ашиглагддаг шинжилгээнүүдийн нэг бөгөөд цусны дүрст элемент болох улаан эс, цагаан эс, ялтас эсийн тоо хэмжээг шинжилснээр
- Улаан эс буюу эритроцитийн хэлбэр хэмжээ, түүнд агуулагдах гемоглобин уургийг хэмжсэнээр бүх төрлийн цус багадалтыг оношлоно
- Цагаан эс буюу лейкоцит, түүний франкцуудыг хэмжсэнээр бие махбодийн үрэвслийн зэрэг болон дархлаа, харшилын өвчиний тухай мэдээлэлийг анхдагчаар авна
- Ялтас эсийн хэлбэр хэмжээ нь цусны гемостаз үзүүлэлтийг заана
- Мөн дээрх гурван эсийн тоо хэмжээг хэмжсэнээр цусны эмгэг болон цусны хавдарын тухай мэдээлэлийг анхдагч байдлаар авах боломжтой юм.
- Улаан эсийн тунах хурд /ESR/-ийн шинжилгээ нь хэвийн хэмжээ нь эрэгтэй хүнд 2-10 мм/ цаг, эмэгтэй хүнд 2-15 мм/ цаг байна. ESR хэвийн хэмжээнээс их байгаа цус багадалт болон үрэвсэлтэй үед тохиолдоно. Харин жирэмсний үед ESR-ийн хэмжээ бага зэрэг ихэсдэг аж.
Цагийн хуваарь 09:00-17:00
Лавлах утас: 7708-0303
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"